Энэ сарын 28-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-23 22:02:49

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн нутгаар 11 дүгээр сар олон жилийн дунджаас дулаан байлаа. Тэгвэл энэ 7 хоногийн эхний хагаст нийт нутгаар хүйтний эрч сулрах боловч, хугацааны эцсээр ихэнх нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна.. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

27-нд нутгийн баруун хэсгээр, 28,29-ний өдрүүдэд өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

7 хоногийн эхний өдрүүдэд хүйтний эрч суларч, томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтрэхийг малчид, тээвэрчдэд анхаарууллаа. 

Холбоотой мэдээ