Тэмээний уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-25 19:23:34
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хаалттай тэмээний уралдаан энэ сарын 25-ны өдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг уралдаанд аймгийн 15 сумаас 13 сумын тэмээчид, иргэд оролцож байна.
Битүү шүдтэй тайлаг тэмээний уралдаанд 35 орчим тайлаг тэмээ уралдан, буухиа тэмцээн боллоо.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд нэг нь энэхүү "Тэмээний уралдаан -2021" юм.
Ташрамд 2016 онд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "Монгол тэмээ-999" үйл ажиллагааг зохион байгуулж, 1108 тэмээ уралдуулж, геннисийн амжилтыг тогтоосон юм.
Холбоотой мэдээ