Турк улсад “Омикрон” хувилбарын халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-11-28 09:28:15

АНКАРА. /Anadolu/. Коронавирусний "Омикрон" хувилбарын халдварын тохиолдол Турк улсад одоогоор бүртгэгдээгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа бямба гарагт мэдэгджээ.   


“Коронавирусний шинэ хувилбар улс орнуудад илэрч байгаатай холбоотой мэдээллүүдийг бид анхааралтай ажиглаж байна. “Омикрон” хувилбарын эсрэг эрт арга хэмжээ авсан орнуудын нэг нь манай улс. Турк улсад хамгийн их тархсан хувилбар бол "Дельта" бөгөөд “Омикрон” хувилбар бүртгэгдээгүй” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна. 

Холбоотой мэдээ