Беларусийн хилээс Иракийн 1800 гаруй дүрвэгч нутаг буцжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-11-29 11:40:33

БАГДАД. /Anadolu/. Беларусийн хил дээр гацаад байсан Иракийн 1870 гаруй дүрвэгч нутаг буцаад байна гэж “Iraqi Airways” агаарын тээврийн компани ням гарагт мэдээлжээ.


Иракийн төрийн далбааг тээгч компанийн мэдээлснээр, ням гаргийн байдлаар Иракийн 1876 иргэн Беларусийн нийслэл Минск хотоос тусгай нислэгээр эх орондоо эргэн ирсэн байна. Мөн ням, даваа гарагт нислэг үргэлжилнэ гэж мэдээлжээ.


Энэ сарын эхээр орогнол хүсэгч олон иргэн Беларусиас Польш руу нэвтрэхийн тулд хил давахыг оролдсон бөгөөд Беларусийн хил дээр одоогийн байдлаар 4000 орчим иргэн байгаа талаар “Polish Press Agency” агентлаг мэдээлсэн байна.  


Европын Холбооны хувьд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког улс орных нь эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн хариуд тус холбооны зүүн хэсэгт цагаачид, дүрвэгчдийн хямралыг үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа юм. 

Холбоотой мэдээ