Япон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад татаас олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-11-29 15:33:48

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар ногоон нийгмийг цоглоох чиглэлд гаргах хүчин чармайлтынхаа хүрээнд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад зориулан хөрөнгө оруулах компаниудад татаас олгохоор төлөвлөж байна. 


Байгаль орчны яам жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулсан татаасын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд шаардлага хангасан төслүүдэд эрчим хүчний хэмнэлттэй агааржуулагч, хлорфторт нүүрстөрөгчгүй хөлдөөгч, нүүрсээр галладаггүй уурын зуух суурилуулах зэрэг багтана.


Тодруулбал, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг өмнөх байгууламжийнхтай нь харьцуулан тооцоолж, бууруулсан тонн тутамд 70 орчим ам.долларын татаас олгох ба дээд хязгаар нь ойролцоогоор 440 мянган ам.доллар байх ажээ. Япон улс нь 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ