Латин Америкт “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-12-01 12:34:16

БРАЗИЛИА. /Reuters/. Бразилын Эрүүл мэндийн агентлаг /Anvisa/ коронавирусний “омикрон” хувилбар Бразилын хоёр иргэнээс илэрсэн талаар мягмар гарагт мэдээлжээ.


Ингэснээр Латин Америкт “омикрон” хувилбараар халдварласан анхны тохиолдол илэрч байна. Мөн Бразил нь шинэ хувилбар илэрсэн 20 дахь орон болжээ.


Тодруулбал, Өмнөд Африкаас 11 дүгээр сарын 23-нд “COVID-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай Сан-Паулу хотод ирсэн хоёр зорчигчоос шинэ хувилбар илэрсэн байна.


Хос 11 дүгээр сарын 25-нд Өмнөд Африк руу буцах бэлтгэлээ базаан шинжилгээ өгөх үед хариу нь эерэг гарсан бөгөөд улмаар лабораторид шинжлүүлэхэд “омикрон”-оор халдварласан нь батлагджээ. 

Холбоотой мэдээ