МТСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар Зүүн Aзийн бүсийн захирал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-01 15:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туялзуур сэлмийн  холбоо /МТСХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар Зүүн Aзийн бүсийн захирал болов.


Азийн туялзуур сэлмийн холбоо /АТСХ/-ны Ерөнхий Ассамблей 2021 оны 10 дугаар сард Ташкент хотноо болж, шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, комиссын гишүүдийг сонгосон билээ.


АТСХ-ны шинэ ерөнхийлөгчөөр АНЭУ-ын шейх, Эмиратын сэлмийн холбооны ерөнхийлөгч Салем Бин Султан Ал Күасими сонгогдсон юм. Тэрбээр бүсийн захирлуудын томилгоог хийхдээ, ийнхүү Д.Ганбаатарыг Зүүн Aзийн бүсийн захирлаар томилжээ.


Зүүн Азийн бүсэд Хятад, Солонгос, Япон, Хонконг, Макао багтаж байна.  МТСХ-ны хувьд энэхүү өндөр хариуцлагатай албанд анх томилогдож байгаа бөгөөд туялзуур сэлмийн гадаад харилцааг шинэ түвшинд хөгжүүлж, Монгол Улсын нэрийг олон улсад сурталчлах боломж нэмэгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ