30 гаруй дуудлагын ихэнх нь халаасны хулгай байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-16 09:03:23

Хөвсгөл аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн хувьд морь барианы газар наадам болж буй нь иргэд нэг дор морио харж наадмаа үзэх боломжтойгоороо онцлог болов.

 Энэ үеэр аймгийн Цагдаагийн 80 гаруй албан хаагч иргэдийн амар тайван байдал аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд халаасны болон хулгайн гэмт хэрэг их гарч байгаа гэнэ. Наадмын эхний өдөр ирсэн 30 гаруй дуудлагын зонхилох хэсгийг халаасны хулгай эзэлсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй, эд зүйлдээ эзэн болж явахыг ЦГ-аас анхаарууллаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ