Хөдөөгийн 18 суманд нүүдлийн үйлчилгээг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-20 20:25:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал суманд нүүдлийн шүүх ажиллажээ.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ онд аймгийн 18 суманд нүүдлийн шүүх ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлээд байна. Тухайлбал, энэ сард говийн бүсийн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал суманд нүүдлийн шүүх очиж ажиллав. Хөдөөгийн сумдад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж давхардсан тоогоор 80 гаруй иргэн оролцлоо.

Мөн шүүх хурлын иргэдийн хяналтын багт сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт мэдээлэл өгөх. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандах өргөдлийн тоог нэмэгдүүлэн ажиллалаа. Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн шударга байдлыг үнэлэх талаарх судалгааг 100 орчим иргэнээс аваад байна. Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумын Засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 14 өргөдлийг хүлээн авч, уригдагч талыг дуудан уулзаж холбогдох ажиллагааг тухайн орон нутагт нь амжилттай шийдвэрлэлээ. Шүүхийн үйл ажиллагааг хөдөө сумдын иргэдэд газар дээр нь очиж хүргэх олон давуу талтай байна. Ялангуяа эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн хандах зэрэг сэдвүүдийн хүрээн дэх мэдээлэл иргэдийн хамгийн их сонирхсон асуулт хариултыг өрнүүлдэг. Нүүдлийн шүүхийн сургалт мэдээллийг хүлээдэг. Нүүдлийн шүүхээс үйлчилгээ авах иргэдийн тоо өсөж байна гэж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ