Өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 45 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 15:59:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-19-нд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна.


Дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.


Он гарсаар энэ сарын 19-ний байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1532, аврах ажиллагааны 196 буюу нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ