Халдварын тархалтын үнэлгээгээр улаан бүсэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-10 17:03:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир тус аймаг халдвар тархалтын үнэлгээгээр улаан бүсэд байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд улаан бүсэд байгаа есөн аймгийн нэгээр Сүхбаатар аймаг нэрлэгдэж байгаа юм. Сүүлийн 24 цагт тус аймгийн хоёр суманд коронавирусний 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эдгээрийн 14 нь Мөнххаан суманд бүртгэгдсэн бөгөөд ингэснээр тус суманд халдварын тархалт дахин идэвхжих магадлалтай байгаа аж.

ЭМБ-д 64 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 42, хүндэвтэр 21, хүнд нэг иргэн байна. Гэрийн эмчилгээнд 87 иргэн байгаа бол гадаадаас ирж тусгаарлалтад байгаа гурав, гэрийн тусгаарлалтад байгаа 151 иргэн байна. Иймд тусгаарлалтын хугацаанд үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг ЭМГ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ