Биеийн байдал хүндэвтэр 31, хүнд нэг иргэн байна

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-12 22:30:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 12-ны байдлаар тус аймгийн хэмжээнд ЭМБ-д 75, гэрийн хяналтад 218 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 43, хүндэвтэр 31, хүнд нэг иргэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 18 хүртэлх насны хүүхдүүд халдварт өртөх, биеийн байдал хүндрэх байдал дахин нэмэгдэж байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа.

Сүүлийн 24 цагт Баруун-Урт суманд 66, Баяндэлгэрт хоёр, Мөнххаан суманд найм буюу халдварын 76 тохиолдол бүртгэгдэж, тус аймагт нийт батлагдсан тохиолдол 14372 боллоо. Халдвар сумдад дахин тархаж эхэлсэн бөгөөд Баруун-Урт суманд тархалт хамгийн их байна.

Коронавирусний омикрон хувилбараас урьдчилан сэргийлж, гадаадаас ирэн иргэдийг тусгаарлан ажиглаж байгаа. Одоогоор гадаадаас ирж тусгаарлалтад орсон гурван иргэн байна. 

Холбоотой мэдээ