Туул голд живсэн хүнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-07-19 12:58:37

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын дэргэд Туул голд хүн живж байсныг Онцгой байдлын албан хаагчид аварчээ. 

Дээрх ослын дуудлагыг хүлээн авсны дараа Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, 1 моторт завьтай бүлэг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, усанд живж байсан иргэний амь насыг аварсан байна. Мөн тус дүүргийн 85-р сургуулийн дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, 1 моторт завьтай бүлэг живж байсан иргэнийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ