"Хотын соёл" төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 18:43:36

"Хотын соёл" төслийн үйл ажиллагааны талаар уг төлийн багийнхан Даланзадгад сумын ЗДТГазартай хамтран хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөв.

Энэхүү төсөл нь хотын соёлтой иргэн хүнд зайлшгүй байх мэдлэг, дадлыг олгох сургалт хийж, нөлөөллийн үйл ажиллагаануудыг хүн бүрт хүртээмжтэй, өргөн хүрээтэйгээр зохион байгуулахыг зорьж байна. "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа уг төслийг "Насан туршийн боловсрол"-ынхон хэрэгжүүлж байгаа юм. Төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг нийт иргэд, албан байгууллагууддаа төслийн багаас уриаллаа.

7 дугаар сараас он дуустал үргэлжлэх уг төслийн ажил 9-11 сарыг дуустал эрчимтэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогоор олон хүн цугларсан газарт хотын соёлтой иргэн байх нөлөөллийн ажлыг хийж байгаа аж. Мөн албан байгууллагуудад сургалт хийгээд эхэлжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ