"Сод Монгол” групп Баян-Өлгийчүүдэд 21 гэр хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-20 12:27:09

“Сод Монгол” группээс Баян-Өлгий аймгийн үерт нэрвэгдсэн иргэдэд 21 гэр хандивлажээ.

Тус группын захирал Ц.Анандбазар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчуудын сайхан үг бий. Монголчууд эртнээс нэг нэгнээ сайхан сэтгэлээр тусалж, тэтгэж ирсэн сайхан уламжлалтай.

Байгалийн ийм давагдашгүй аюул учирсан үед бид нэг нэгэндээ эрвийх дэрвийхээрээ туслах учиртай. Тиймээс манай компанийн хамт олон хэлэлцээд 21 гэрийг тусламж болгон илгээхээр шийдвэрлэсэн юм” гэлээ.

Тусламжийн гэрийг Баян-Өлгий аймаг руу хүргүүлсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ