"Цэцгэн хээтэй наадам" кино концерт бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-21 11:59:43

Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс  Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран "Цэцгэн хээтэй наадам"  арга хэмжээг наадмын өдрүүдэд зохион байгуулав.

Тус кино концертод Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Б.Амарсайхан багштай "Таван хан" хамтлаг, Түнхэл "Эрдэнэс" хамтлаг, Баруунбүрэн сумын "Цоглог хамтлаг", Сайхан сумын уран нугаралтын "Нарны охид хамтлаг, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн дууны хамтлаг, "Бөрт чоно гоо марал" бүжгийн хамтлаг, сурагчид оролцсон байна. Уг кино концертыг Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан хийжээ.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ