Идэр сумын хүүхдүүд гуравдугаар ангиасаа англи хэлийг сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Идэр сумын ерөнхий
боловсролын сургууль сүүлийн жилүүдэд сургалтын чанараа сайжруулж англи хэлийг
бага ангиас нь зааж сургаж байна.
Тус сургууль гавьяат эдийн засагч,
академич С.Нямзагдын нэрэмжит болж Этүгэн ерөнхий боловсролын сургуультай хамтран
ажиллаж, багш, суралцагчид туршлага судалж байна. Мөн Этүгэн их сургуульд
төгсөх ангийн сурагчдыг хөнгөлөлттэй сургах, тус сургуулийн багш, доктор
Б.Насанбаярыг сумын сургуулийн зөвлөх багшаар ажиллуулснаар сургалтын чанарт
ахиц гарч байгаа. Өнөөдрийн байдлаар хичээлийн хөтөлбөрийн чанарт ахиц гаргаж, сурагч
бүрийн түвшинд тохируулан ажиллаж сурлагын чанарыг ахиулах боломжийг
эрэлхийлсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Сумын ерөнхий боловсролын сургуулийн
гуравдугаар ангиас англи хэлийг зааж эхэлсэн. Ингэснээр англи хэлийг сонирхон
судлах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн төдийгүй. Англи хэлийг гүнзгийрүүлэн судлах,
хэлний түвшин тогтоох шалгалтад нийт хүүхдүүдийн сурлагын чанарт ахиц гарч илт
сайжирсан үзүүлэлт гарсан. Мөн ээлжит хичээлийн чанар, цагийн ашиглалт, дэг соёл сайжирсан байна. 2020-2021 хичээлийн жилд багш нар “Этүгэн
хөтөлбөр”-ийн сургалтад хамрагдаж, бүх багш нар хичээл бүр дээр боловсруулалт
хийж түүнийгээ сайжруулан хичээлийн арга барилд ашиглан мөрдлөг болгон ажиллаж
байна. Мөн багш нар хичээл заах арга зүй, шинээр аливаа зүйлийг сэтгэж хийх
туршлагыг жил бүр ахиулан хуримтлуулж байна. Аймгийн хэмжээнд нийт суралцагчдын
сурлагын чанар үзүүлэлт сүүлийн хоёр жил эхний гурван сумын тоонд орж байгаа
гэж Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас мэдээлэв.
Малчдын зургаан настнуудын амьдрах,
суралцах гэр өргөөг өөрсдийн хүчээр тохижуулжээ
Идэр
сумын ерөнхий боловсролын сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 51 багш, албан
хаагч, 468 суралцагч 21 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн
хамран сургалт 90 хувьтай. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан манай
сургууль дээр 22 төрлийн сонгон секц, дугуйлан, клубүүдэд 441 сурагч хамрагдаж байна. Мөн жил бүрийн
хавар Д.Батсайханы нэрэмжит “Математик”-ийн бүсийн олимпиад, Үлэмж эгшиглэн
сангаас зохион байгуулдаг Л.Лхагважав багшийн нэрэмжит “Эх хэл”-ний олимпиадыг
улсын хэмжээнд, зохион байгуулдаг С.Нямзагдын нэрэмжит “Хими биологи”-ийн
олимпиадыг сургууль дээрээ зохион байгуулдаг уламжлалтай. Дээрх олимпиадуудыг
зохион байгуулж, суралцагчдыг жил бүр хамруулснаар дээрх хичээлүүдийн сурлагын
чанарт ахиц гарч байгаа. Түүнчлэн сургуулийнхаа орчин бүрдүүлэлтэд анхаарч олон
ажлууд хийж байна. Тухайлбал, сургуулийн дотуур байрыг засварлаж малчдын 73
хүүхдийг хүлээн авч, сурах, хөгжих, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ. “Гэр
өргөө” төслийг амжилттай хэрэгжүүлж, сургуулийнхаа хөрөнгөөр тохижуулж ашиглалтад
оруулсан. Ингэснээр малчдын зургаан настай хүүхдүүд тав тухтай орчинд амьдарч, сурч
боловсрол эзэмшиж байна. Энэ гэр өргөөнд хоёр туслах багш ажиллаж,
малчдын зургаан настай хүүхдүүдэд ажлын таван өдөр ангийн багштай нь хамтарч
хичээл даалгавруудыг хийлгэх. Хичээлийн хоцрогдолгүй байх, эрүүл тухтай орчинд
хүмүүжих боломжийг олгож буй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж 320
хүүхдийн хичээлийн байр, спорт заалны зураг төсвийг хийлгэн сургуулийн шинэ
байрны барилгын ажил эрчимтэй хийж байгаа гэв.