Хятадын хаврын баярын үеэр дотоодод зорчигчдын тоо өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-08 12:04:59

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын цагаан сар болох “хаврын баяр”-ын амралтын долоо хоногийн хугацаанд тус улсын дотоодын төмөр зам, авто зам, усан зам, агаарын тээврээр нийтдээ 130 сая хүн зорчсон нь /давхардсан тоогоор/ өмнөх оны мөн үеэс 31.7 хувиар нэмэгдсэн байна.


Гэвч цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 69.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ.


Хятадад хаврын баярын үеэр олон хоног амарч, дотоодын зорчих хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгддэг уламжлалтай билээ. Тус улсын Зам тээврийн яамны тооцоолсноор, хаврын баярын үеэр төмөр замаар 30.297 сая, авто замаар 91.27 сая, усан замаар 3.046 сая, агаарын тээврээр 5 сая зорчигч тус тус зорчсон байна.     

Холбоотой мэдээ