Сумын заан Б.Ганхавх тав дахь удаагаа түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-21 15:21:09

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын наадам энэ сарын 15-аас 16-нд ёслол төгөлдөр сайхан боллоо.

Сумын наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 32 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас сумын заан  Б.Ганхавх тав дахь  удаагаа түрүүлж, аймгийн заан Ч.Идэрхүү үзүүрлэлээ.

Хурдан азарганы уралдаанд аймгийн алдарт уяач О.Ганхуягийн хул азарга түрүүлсэн бол их морийг Сайхандулаан уяач С.Наранбаярын хул өнгөлжээ.

Хурдан соёолонгийн уралдаанд уяач Ч.Энхжаргалын хул түрүүлсэн бол хязаалан насны морьдын уралдаанд аймгийн алдарт уяач О.Ганбаатарын цавьдар, хурдан дааганы уралдаанд аймгийн алдарт уяач Д.Мөнх-Амгалангийн хонгор загал түрүүллээ.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ