Баярын өдрүүдэд архидан согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой 84 дуудлага бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-08 20:16:12

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь цагдаагийн газар сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй нийт 129 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. 

Үүнээс 125 дуудлага, мэдээллийг жижүүрийн алба хүлээн авсан бол 4 гомдол мэдээлэл бичгээр  бүртгэгдсэн байна. Нийт  хүлээн  авсан  гомдол мэдээллийн 24 буюу 18,6 хувь нь гэмт хэргийн, 105 буюу 81,3 хувь нь зөрчлийн  гомдол мэдээлэл байсан талаар эх сурвалж хэллээ.

Хүүхэд гэр бүл хүчирхийллийн шинжтэй 3 дуудлага, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 18  мэдээлэл,  архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой 84 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Дээрх хугацаанд 5 хүн нас барж  8 хүн гэмтжээ. Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж, 7 хүн гэмтсэн байна. 

Холбоотой мэдээ