Малайзад ажилгүйдлийн түвшин 4.6 хувиар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-09 09:55:29

КУАЛА ЛУМПУР. /Zaobao/. Өнгөрсөн онд Малайзын ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 4.3 хувиар нэмэгдэж, 741 мянгад хүрчээ.


Ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.5 хувь байсан бол 2021 онд 4.6 хувь болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн дотоодод хэрэгжиж байсан цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтыг сулруулсан хэдий ч эдийн засгийн ач холбогдол бүхий салбарууд цар тахлын сөрөг нөлөөнөөс гарч чадаагүй байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.


Гэсэн хэдий ч Малайзын Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээлэлд, өнгөрсөн оны 12 дугаар сард ажил эрхлэлт бага зэрэг нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо 687 мянга, ажилгүйдлийн түвшин 4.2 хувь болж буурсан гэж дурдсан байна.

Холбоотой мэдээ