Завханы хурдан удмын адууг Араб адуугаар эрлийзжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:39:59

Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” МСУХ  уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх, Тэс угшлын хурдан адуугаа сайжруулах, хурдыг нь орон даяар таниулах гээд олон ажил төлөвлөжээ.

Тухайлбал өнгөрсөн жил шинээр сонгогдсон аймгийн уяачдын холбооны тэргүүн  аймгийнхаа уяачдын шинэ цагийн адуутай болох хүслийг дэмжиж хоёр азарга авч өгнө гэдгээ амалж байсан билээ. Тэгвэл энэ намар араб үүлдрийн азаргануудыг  Завхан аймагт авчирах гэж байна.  -“Завханы уяачид маань эдгээр азаргануудад Тэс угшлын гүүгээ хураалгаж, адуугаа сайжруулах байхаа. Бид Англи азарга авах уу, эсвэл Араб азарга авах уу гэдэг дээр ярилцаж байж шийдсэн.  Манай холбооны тэргүүлэгчдийн нэлээд нь малын эмч мэргэжилтэй хүмүүс байдаг учраас үржил селекцийн тал дээр санаа зовохгүй байна”. Цаашид ч манай холбоо аймгийнхаа хурдан удмын адууны үүлдэрийг сайжруулах, эрлийзжүүлэх ажлыг шат дараатай хийхээр төлөвлөсөн байгаа  хэмээн Очирвааний хүлэг МСУХ-ноос мэдээллээ. 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ