Дэд бүтцийн салбарынхан боулингийн спортоор өрсөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-02 11:23:06

Боулингийн “Coca Cola Zero Bowling Championship-2015” тэмцээн Дэд бүтцийн салбарын ажилтнуудын тэмцээн амжилттай болж шилдгүүдээ тодруулав.

Монголын боулинг сонирхогчдын холбоо, нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлэгч“М-Си-Эс Кока Кола” ХХК-тай хамтран 2010 оноос эхлэн 6 дахь жилдээ “Coca Cola Zero Bowling Championship-2015” тэмцээнийг есдүгээр сард “Big Bowling” төвд зохион амжилттай зохион байгууллаа.

Тус төвд сар бүрийн сүүлийн 7 хоногийн бямба гарагт тэмцээн зохион байгуулдаг. Тухайлбал, сар бүр банк, санхүү, даатгал, спортын холбоод, уул уурхай, газрын тос, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл технологи, хууль эрх зүй, дэд бүтэц, бизнесийн гэсэн 10 гаруй салбар тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж Coca Cola Zero бүтээгдэхүүнээр урамшуулдаг.

Энэ тэмцээнд ТЭЦ-III, Суруга Монгол, Бимекс тех, Си-Эй-Ди, УБЦТС, Алтай трест, Багануур ХК, Петрожамп зэрэг 15 гаруй дэд бүтцийн салбарын байгууллага оролцсоноос:

1-р байранд–Г.Магсаржалам ахлагтай “УБ цахилгаан түгээх сүлжээ” ХК-1597 оноогоор–Алтан медаль, Coke Zeroбүтээгдэхүүн, 250.000₮тоглолтын эрх

2-р байранд–Э.Бат-Орших ахлагчтай “Си-Эй-Ди” ХХК-1589 оноогоор–Мөнгөн медаль, Coke Zero бүтээгдэхүүн, 150.000₮тоглолтын эрх

3-р байранд–С.Хандаа ахлагчтай “ТЭЦ-III”-1494 оноогоор–Хүрэл медаль, Coke Zero бүтээгдэхүүн, 100.000₮ тоглолтын эрх

Шилдэг тоглогчоор “Бимекс Тех” ХХК-ийн Ж. Отгонцагаан 229 оноогоор шалгарч “Coke Zero”бүтээгдэхүүнээр тус тус шагнууллаа. 2015 оны 10-р сард Эрүүл мэнд, боловсролын салбарын тэмцээнээр үргэлжилнэ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд