Барилгын материалын орц найрлага, чанарт шинжилгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 12:22:41

Завханы Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын  материалын сорил шинжилгээний лаборатори “Арбет” ХХК-ний байранд үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Орон нутагт барилга угсралт болон барилгын  материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага уг лабораторит үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн,  барилгад ашиглаж байгаа материалаа сорьцын шинжилгээнд хамруулах боломжтой боллоо. Тус лаборатори тодорхой хэмжээний үнэ, тарифаар үйлчилгээгээ үзүүлэх бөгөөд орон нутагтаа хямд өртгөөр шинжилгээ дүгнэлт хийх юм. Өнөөдрийн байдлаар элс, хайрга, дайрга, бетоны найрлага, орц, хөнгөн бетон, элс хайрганы холимог тодорхойлох, конусын суулт, бетон болон хүрмэн гулдмай гэх зэрэг 23 нэр төрлийн барилгын материалд сорил шинжилгээ, дүгнэлт гаргах аж.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ