Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Их Британи 25 сая фунт стерлинг зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-17 20:25:22

ЛОНДОН. /Reuters/. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн кибер орон зай, далайн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зориулж 25 сая фунт стерлингийн санхүүжилт гаргана гэж Их Британи мэдэгдсэн байна.


Их британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар өнөөдөр цахим уулзалт хийжээ.


Уулзалтын дараах хамтарсан мэдэгдэлд, Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын хэлэлцээрийн хүрээнд олгохоор амласан санхүүжилтийг кибер орон зай, далайн аюулгүй байдал зэрэг бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зарцуулна гэж  дурджээ.


Энэхүү уулзалтаас нэг долоо хоногийн өмнө Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талын яриа хэлэлцээний орнуудын гишүүн болох Австрали, АНУ, Япон, Энэтхэгийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг дарамт шахалтаас ангид байлгахын тулд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амласан юм. 

Холбоотой мэдээ