Дорноговь аймаг 1.8 тэрбумын өртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-23 22:06:27

Улс орон даяар төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа энэ үед Дорноговь аймаг 1.8 тэрбум төгрөгийн өртэй байна.

Тухайлбал, тус аймагт хувийн компани аж ахуй нэгжүүд ОНХС-ийн 943  орчим сая төгрөгийн хөрөнгийн ажил үйлчилгээ гүйцэтгээд буй хэдий ч ажлынхаа  хөлсийг авч чадаагүй  байгаа аж.

Үүнээс гадна орон нутгийн хөрөнгө оруулалтаар аж ахуй нэгжүүдийн хийсэн 23 ажил үйлчилгээний 660 гаруй сая төгрөгийг мөн л олгоогүй байгаа юм.

Учир нь  тус аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон компани ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа төсөв санхүүгийн хямралаас болж тасалдаж доголдсоноос шалтгаалж аймгийн  орлого тасарсан байдалтай байна.

Тиймээс  ирэх найман сард аймгийн ИТХ-аар  2016 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх шаардлагатай болжээ.

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ