Цэцэрлэгүүдэд тоглоом хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-25 15:21:15

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын "Пи Эс Си" ХХК-иас аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 33 цэцэрлэгт стандарт шаардлага хангасан, нэг багцдаа 8 төрөл бүхий, нийтдээ 33 сая төгрөгийн үнэтэй тоглоомыг энэ сарын 23-ны өдөр хандивлаж, "Батламж" гардууллаа.

Энэхүү тоглоомоор дамжуулан “Хүн болох багаасаа-1” хөтөлбөрт тусгагдсан "Мэргэжил бүхэн сайхан" аргазүйг хэрэгжүүлэх боломжтой болсноос гадна хүүхэд бүрийн онцлог, сонирхол, авьяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц үр дүнтэй ажил болжээ.

Увс нутгийн хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэлийн хандив өргөсөн "Пи Эс Си" ХХК-ийн хамт олонд аймгийн цэцэрлэгийн удирдлагууд баярлаж, талархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ