Дорнод аймгаас төрсөн начин Д.Анар дэслэгч мөрдэс зүүв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-27 14:36:56

Саяхан болж өнгөрсөн улсын баяр наадмаар Дорнод аймагт Монгол Улсын начин цолтон нэгээр нэмэгдсэн. Улсын начин Доржийн Анар Дорнод аймаг дахь Онцгой байдлын газрын гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч юм. Өнөөдөр түүнд Онцгой байдлын дэслэгч цолыг гардуулж өглөө.

Шинэхэн начны шинэ цолыг түүнд ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т.Бадрал хүндэтгэлтэйгээр гардуулжээ. 10 жилийн дараа нутагтаа начин цол авчирсан түүнийг Дорнодчууд ихэд хүндэтгэж байгаа. Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, аймгийн Засаг дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бол ирэх наймдугаар сарын хоёронд тэрээр начин цолны найраа хийх гэж бэлдэж байна.   

Б.Туяа

Холбоотой мэдээ