"Самсунг" компани ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцууллаа

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
nyamdavaa@montsame.gov.mn
2022-05-25 14:55:32

ХОНКОНГ. /CNN/. БНСУ-ын мэдээллийн технологийн томоохон компани болох "Самсунг" 2026 он хүртэл чип болон эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт 356 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө мягмар гарагт танилцууллаa.


    Энэ нь өмнө нь хэрэгжүүлж байсан таван жилийн төлөвлөгөөнд тусгаснаас 30 хувиар өссөн хэмжээ юм. Хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг буюу 285 тэрбум ам.долларыг Өмнөд Солонгос дахь үйлдвэр, судалгааны газруудад зарцуулна. Үлдсэн санхүүжилтийг хаана хуваарилах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Мөн тус компани 2025 он гэхэд шинээр 80 мянган ажлын байр буюу жил бүр 16 мянган шинэ ажлын байр бий болгохоо мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ