Монгол, Португалын Гадаад харилцааны яамны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-20 09:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол  Улсын Гадаа харилцааны яам, Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн яамны улс төрийн зөвлөлдөх 2 дугаар уулзалт энэ сарын 19-нд цахимаар болов.


Анхдугаар уулзалтаас хойш 14 жилийн дараа болсон тус уулзалтаар 1974 оноос эхлэлтэй Монгол, Португалын хоёр талын харилцаа болон олон улсын байгууллагын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Европын Холбооны гишүүн Португал улс Монголыг дэмжиж ирсэнд манай талаас талархлаа илэрхийлж, хоёр талын ажиллагаагаа цаашид байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт өрөгжүүлэн эрчимжүүлэх эрмэлзлэлтэйгээ илэрхийлэв. Мөн визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газрын хэлэлцээр, боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад анхаарч ажиллахаар талууд тохиролцов.

Холбоотой мэдээ