Шүхэргүйгээр 7600 м-ийн өндрөөс амжилттай газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-01 14:07:46

ВАШИНГТОН. /Reuters/. 42 настай мэргэжлийн шүхэрчин шүхэргүйгээр газарт татсан торон дээр амжилттай газарджээ.

Калифорни муж улсын Сими-Вэлли хотод өнгөрсөн бямба гарагт Америкийн шүхэрчин Люк Эйкинс 7600 м-ийн өндрөөс жижиг нисэх онгоцноос шүхэргүйгээр үсэрчээ.

Тэрбээр газраас хөндий татсан 30:30 метрийн хэмжээтэй торон дээр амжилттай газардсан гэнэ.

Энэ нь ийм өндрөөс шүхэргүйгээр амжилттай газардсан анхны тохиолдол ажээ.

Эйкинс газардсаныхаа дараа “нисч байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Шүхэргүйгээр ийм өндрөөс амжилттай газардаж чадсандаа маш их баяртай байна” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ