“Хүүхдийг хөхөөр хооллохыг хөхиүлэн дэмжих дэлхийн 7 хоног” болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-02 09:24:16

ЖЕНЕВ. /Prensa Latina/. “Хүүхдийг хөхөөр хооллохыг хөхиүлэн дэмжих дэлхийн 7 хоног” 8 дугаар сарын 1-нээс дэлхийн 170 гаруй улсад эхэллээ. Энэ арга хэмжээний хүрээнд хөхөөр хооллох нь хүүхдүүдийг эрүүл өсч бойжиход ямар чухал ач холбогдолтой болохыг сурталчилдаг юм.

“Хүүхдийг хөхөөр хооллохыг хөхиүлэн дэмжих дэлхийн 7 хоног” жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоногт болдог билээ. 2016 оны хувьд уг арга хэмжээг “Хөхөөр хооллох нь: Тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Хөхөөр хооллох нь нярай хүүхдийг шаардлагатай тэжээллэг бодисоор хангах хамгийн шилдэг арга юм. Нярай хүүхдүүдийг эхний зургаан сард дан эхийн сүүгээр хооллохыг, цаашилбал 2 нас хүртэл нь хөхүүлэхийг ДЭМБ зөвлөж байна.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн мэргэжилтэн Франсиа Бежиний хэлэхдээ “жилд 77 сая нярай хүүхэд эхийн сүүгээр амлаж чаддаггүй гэсэн харамсалтай мэдээ байна” гэв. Хэрвээ бүх хүүхдийг төрснөөс эхлээд зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр хооллобол жилд 800 мянган хүүхэд аврагдана гэж тэрбээр нэмж хэлэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ