Боливийн цагдаа нар их хэмжээний кокаин хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-02 11:24:30

СУКРЕ. /ВВС/. Боливийн цагдаа нар 7 гаруй тонн кокаиныг хураан авчээ. Кокаиныг хууль бус наймаачид АНУ-д борлуулахаар төлөвлөж байсан бололтой.

Мансууруулах бодисыг ашигт малтмалын хүдэр ачсан ачааны машинуудад нуусан байжээ. Ачааны машинууд нь Чилийн далайн боомтууд руу чиглэн алсагдсан уулын дагуух замаар явж байсан байна.

Уг хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчилсан гэж засгийн газрын албаны хүн хэллээ.

7 гаруй тонн кокаин нь АНУ-д хар зах дээр 350 сая долларын үнэд хүрэх аж.

Боливийн мансууруулах бодистой тэмцэх цагдаа нар энэ оны 1 дүгээр сард 8 тонн кокаиныг мөн хураан авч байсан юм.

Боливи нь кокаин үйлдвэрлэлээрээ дэлхийд Перу болон Колумбын араас гуравдугаарт ордог улс билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ