Өвөрхангай аймаг энэ жил 600 мянган мод сөөг тарина

ФОТО
batchimeg@montsame.mn
2022-04-29 19:54:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жил”, "Бүх нийтээр мод тарих өдрүүд" -ийн хүрээнд Өвөрхангай аймаг 20 сая мод, бут тарих ажлыг өнөөдөр эхлүүллээ. Гарааны жилд аймгийн хэмжээнд 600 мянган мод, сөөг тарих юм.