Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Дуунд залбирсан тавилан” тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-05-10 16:24:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсний хагас зуун жил, багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн тоглолтоо хийх болсон талаараа мэдээллээ.


Түүний шавь нар багшийнхаа тоглолтод анх удаа ая дуугаа өргөж, хамт дуулахаараа онцлогтой. Мөн Монголын уртын дууны холбооноос 108 дуучин оролцож, Эзэн Чингис хааны үеийн төрийн дуулалЭртний сайхандуугаар хүндэтгэл илэрхийлэх бол Говийн догшин ноён хутагт ДанзанравжаагийнҮлэмжийн чанардууг дуучид дуулж, бүжигчид Дарь Эхийн бүжгийг бүжиж урлагийн цогц үзүүлбэр үзүүлэх аж.

Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийнТалын түрлэгбүлгэмийн тэргүүн Э.Ирэхбаяр хэлэхдээ,Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ Монголын урлагт хагас зуун жил, энэ салбарт боловсон хүчин бэлтгэхэд 30 жил багшилсны зэрэгцээ ардын өв соёлыг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө өөрийн мэдэх, чадах бүхнээ зориулж ирсэн. Тухайлбал, тэрбээр уртын дууг хамгийн анх ноттой болгосон хүн юм. Өдгөө ар, өвөрмонголын уртын дуучид түүний зохиосон нотоор уртын дуугаа сурч, дуулж байна. Дарьганга болон үзэмчин угсаатны ардын урт болон богино 108 дууг судалж, түүхэн сурвалж, үг, нотыг багтаасан ном, цомог гаргасан. Мөн нутаг нутгийн бүүвэйн дуу, марзай, гийнгоог үг, аялгуу, домог, түүхтэй нь цогцоор нь судалж цомог гаргасан. Хэл соёлыг хадгалж хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулсан. Өнөөдөр дэлхий дээр 300 гаруй үндэстний хэл мөхсөн. Бүхэл бүтэн үндэстний хэл мөхөж байхад ястан, угсаатны хэл мөхөх эрсдэл ойрхон байгааг анхааруулж, Дарьганга нутгийн хэл аялгууг судлан хэрэглэхээ больж байгаа үгсийг бүртгэж толь бичиг гарган, судалгааны энэ ажлаараа доктор хамгаалсан” хэмээн тэмдэглэв.

 Тоглолт UB паласын концертын танхимд энэ сарын 21, 22-нд болно. 

Холбоотой мэдээ