Цагдаагийн байгууллага таван байршилд мод тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-16 14:12:05

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нэгдэж, ЦЕГ-аас “Нэг сая мод” тарих уриалгыг дэмжин Ховд аймгийн нутаг дэвсгэрт таван байршилд 1300 ширхэг бургас, 700 ширхэг улиас модны үрсэлгээ суулгаж, 10 мянган ширхэг модны үрсэлгээ бэлтгэсэн байна.  

Мод тарьж, ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон дэлхий үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэн зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай. Урин дулаан цаг айлчилж буй энэ цаг үед гэр бүл, найз нөхөд, хамт олноороо мод тарьж, эх дэлхийдээ ногоон өнгө нэмэхийг тус цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Ташрамд, нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг.  Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг байна. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай. Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэж мэргэжлийн байгууллагууд онцоллоо.   

 

Холбоотой мэдээ