Өнгөрсөн 7 хоногт 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-23 16:50:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 77 компанийн 2.3 сая ширхэг хувьцааг 751.1 сая төгрөгөөр арилжсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:  

 


Багцын арилжаагаар 6.1 сая ширхэг нэгж эрхийг 1.2 тэрбум төгрөгөөр арилжив.




Бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 375 ширхэг бондыг 110,973,164 төгрөгөөр арилжжээ.    




Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 188,848 ширхэг нэгж эрхийг 111,059,817.83 төгрөгөөр арилжив.



5 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,955,961,055,284.41 төгрөг болж, ТОП-20 индекс 34,479.54 нэгж болж өмнөх 7 хоногоос -0.78 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ