ТОМИЛОЛТ: Говь нутгийн шинэ музейн үзмэрүүд

ФОТО
gerelzurag1@montsame.mn
2022-05-24 14:34:52
https://www.facebook.com/chadraabal
ТОМИЛОЛТ: Говь нутгийн шинэ музейн үзмэрүүд

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан-ийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” Даланзадгадад нээлтээ хийлээ. Энэхүү музей дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4,000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газраас олдсон эртний болон палеонтологийн олдворууд, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга /аймгийн есөн гайхамшгийн нэг/, гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай энд танилцах боломжтой.
“Оюу толгой” компани 2016 оноос хойш Өмнөговь аймгийн түүх, соёлын хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд зориулж долоон тэрбум төгрөгийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулж зарцуулсан байна.