БНХАУ-ын гурван газрыг хөдөө аж ахуйн өв нутгаар баталгаажуулав

ДЭЛХИЙД | Байгаль орчин
nyamdavaa@montsame.gov.mn
2022-05-26 08:47:23

БЭЭЖИН. /China Daily/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас БНХАУ-ын гурван газрыг "Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв нутаг" гэж баталгаажуулсныг тус улсын Хөдөө аж ахуй, Хөдөө тосгодын яамнаас мягмар гарагт мэдээлэв.


Тус яамны мэдээлснээр, БНХАУ-ын Фүжянь мужийн Анши дахь эртний цайны тариалан, ӨМӨЗО-ны Ар хорчин нутаг дахь нүүдэлчдийн бэлчээрийн систем, Хэбэй мужийн Шешиань дахь борооны ус ашигладаг усалгааны систем гэх газруудыг ач холбогдол бүхий ХАА-н өв нутагт бүртгүүлсэн байна.


Өнөөдрийн байдлаар Хятад улсаас 18 газрыг НҮБ-ын ХХААБ-ын "Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв нутаг" жагсаалтад оруулаад байна.

Холбоотой мэдээ