Үр тарианы 57.8 хувийг тариалаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-26 16:19:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хаврын тариалалт энэ сарын 3-наас эхэлж, одоогоор 219 мянган га-д улаанбуудай, 5 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д малын тэжээл, 11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна.


Ингэснээр үр тарианы тариалалт 57.8, төмсний тариалалт 29.4, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.


Хаврын тариалалтад зориулан одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 253 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 188 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгаа юм. 


Арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээлд тариалан бүхий 942 иргэн, аж ахуйн нэгж хамрагдан нийт 55 тэрбум төгрөгийн зээл авчээ. 



Холбоотой мэдээ