Нью-Йоркийн амбан захирагч галт зэвсгийг хянах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-07 16:00:18

НЬЮ-Йорк. /NBC/. Нью-Йорк муж улсын амбан захирагч Кэти Хокул даваа гарагт галт зэвсгийг хянах тухай арван хуулийн төсөлд гарыг үсэг зурлаа.


Тодруулбал, эдгээр хуулийн төсөлд 21-ээс доош насны хүн хагас автомат буу худалдан авахыг хориглох, холбогдох шаардлага хангаагүй хүмүүс сум нэвтэрдэггүй хантааз, том багтаамжтай бууны хүхээ худалдаж авахыг хориглох, хэрэгт холбогдсон бууны талаарх мэдээллийг хуваалцах зэрэг агуулгууд багтсан байна.


Тэрбээр гарын үсэг зурах үеэрээ хэлэхдээ, “АНУ-ын ард иргэдийн аюулгүй байдлын төлөө зэвсгийн талаарх бодлогын шинэчлэлийг хийх ёстой” гэжээ.


“Нью-Йорк муж улс нь АНУ даяар олон удаа буугаар үйлдсэн гэмт хэрэг гарсны дараа зэвсгийн эсрэг томоохон арга хэмжээ авсан анхны муж улс болсон” хэмээн “NBC мэдээлэв. 

Холбоотой мэдээ