Улиастай-Алтай чиглэлийн 187 км авто замыг хатуу хучилттай болгоно

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-15 15:35:21

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай-Алтай чиглэлийн 187 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улиастай-Алтай чиглэлийн 187 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны төлөөллийг Ганцын даваан дээр хүлээн авч уулзлаа. Мөн уг бүтээн байгуулалттай холбоотой зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.


Олон улсын чанартай энэ авто зам нь ашиглалтад орсноор хойд хөрш ОХУ-тай хиллэдэг Арц суурийн боомттой, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг “Шивээ хүрэн”-ий боомттой холбогдоно. Ингэснээр уг зам дагуух Завхан аймгийн урд бүсийн сумд, аймгийн төв Улиастай сумтай хатуу хучилттай авто замаар холбогдох боломж бүрдэх юм. Энэхүү томоохон төсөл нь Завхан аймгийн төдийгүй Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой ихтэй юм гэв.


Холбоотой мэдээ