Гейдар Алиевын нэрэмжит талбайн нээлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТАШКЕНТ. /Azertac/. Узбекистаны Ташкент хотод Азербайжаны үндэсний удирдагч Гейдар Алиевын нэрэмжит талбайн нээлтийн ёслолд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын урилгаар тус улсад айлчилж буй Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев нар оролцов
Мягмар гарагт болсон талбайн нээлтийн ёслол дээр хоёр улсын Төрийн тэргүүн нар үг хэлсэн байна.
Тус талбайг Узбекистаны нийслэлийн азербайжанчууд ихээр суурьшсан Мирабад дүүргийн Гейдар Алиевын нэрэмжит гудамжинд байгуулсан байна. Талбайг бүрэн тохижуулж, ногоон байгууламжийг бүрдүүлснээр иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг хангасан байна.