ӨВӨРХАНГАЙ: Өнөөдөр түүх, англи хэлний хичээлээр 566 сурагч шалгалт өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-23 14:45:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт улс даяар эхэлж байна. Аймгийн хэмжээнд 1209 сурагч давхардсан тоогоор 3194 шалгалт өгнө.

Өнөө өглөө эхэлсэн түүхийн шалгалтад 27 сурагч орсон бол 14.00 цагаас англи хэлний хичээлээр 539 сурагч шалгалт өгнө. Мөн маргааш хими, газарзүй, нийгэм судлалын хичээлээр 899, 6 дугаар сарын 25-нд биологи, математикийн хичээлээр 1030 , 26-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлээр 699 сурагч тус тус шалгалт өгөх аж.

Шалгалтыг танхимаар авч байгаа ба шалгалт өгсөн хүүхэд шууд засалттай танилцаж, анхны оноогоо мэдэх боломжтойг албанаас хэллээ. Шалгалтын байранд дөрвөн сэтгэлзүйч ажиллаж, хүүхдүүдэд зөвлөгөө өгч байна.


Холбоотой мэдээ