Нийт 24 сая төл хүлээн авч 98.3 хувь бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-27 09:20:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт 24 сая гаруй толгой төл бойжиж байна. ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар энэ нь 1990-ээд оноос өмнөх үеийн Монгол орны нийт малын тоо толгойтой дүйцэхүйц хэмжээний төл мал хүлээн аваад байна. Улсын хэмжээнд төллөвөл зохих 27.9 сая эх малын 24.3 сая буюу 86.9 хувь нь төллөж 24.4 сая төл хүлээн авч, бойжилт 98.3 хувьтай байна. Бүсээр нь авч үзвэл:

  • Баруун бүсэд 91.9,
  • хангайн бүсэд 88.1,
  • төвийн бүсэд 83,
  • зүүн бүсэд 82.3 хувьтай мал төллөлөө.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 сая төл буюу 25 хувиар нэмэгджээ.  



Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ