СҮХБААТАР: “Тоонот 21” тоглолт Сүхбаатарт

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2022-06-29 08:57:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тоонот рекордсын 21х21 төслийн хүрээнд зохион байгуулж буй аялан тоглолт 16 дахь аймагтаа буюу Сүхбаатар аймагт 6 дугаар сарын 28-ны орой амжилттай боллоо.

Хүүхэд залуусыг соён гэгээрүүэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор очсон аймаг бүрийнхээ төв талбайд тоглолтоо үнэ төлбөргүй хийж байгаа аж. Мөн “Нэгдүгээрт хүүхэд”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон арга хэмжээнүүдийг сурталчилж, энэ хүрээнд Dance chance бүжгийн хамтлагийн гишүүн болох О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нар бүх насныханд зориулсан бүжгийг зааж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж байв.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд халдвараас шалтгаалан ийм төрлийн задгай шоу, тоглолтоос хязгаарлагдмал байсан орон нугийн иргэд, үзэгчид олноороо цуглан тоглолтыг халуун дотноор хүлээн авч, мөн тэдэнд талархал илэрхийлж байлаа.