Умард Солонгосын цөмийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд хамтран ажиллана гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-30 16:09:02

СӨҮЛ. /Yonhap/. “БНСУ БНХАУ-тай нягт хамтран ажиллаж, Умард Солонгосын цөмийн асуудлыг энхийн замаар зохицуулах болно. Хоёр орны харилцааг Солонгосын хойгийн энх тайвныг сахин хамгаалах, олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чиглэлд хөгжүүлэх ёстой” хэмээн БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су пүрэв гарагт хэлжээ.


Тэрбээр БНСУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эдийн засгийн форумд мөн өдөр оролцож үг хэлсэн байна.


Хан Док Су хэлсэн үгэндээ, БНСУ, БНХАУ нь өндөр дээд түвшний болон шат шатны харилцаагаа нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлт, түүхий эдийн хангамж, эрүүл мэнд, соёл зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ.  

Холбоотой мэдээ