Пакистанд их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-01 09:47:40

ИСЛАМАБАД. /Xinhua/. Пакистаны Мансууруулах бодистой тэмцэх алба өнгөрсөн зургаадугаар сард 7792 кг мансууруулах бодис хураан авч, 68 хүнийг баривчилсан талаараа пүрэв гарагт мэдээлжээ. 


Тус албанаас хийсэн мэдэгдэлд дурдсанаар, орон даяар мансууруулах бодистой тэмцэх 79 ажиллагаа явуулсан бөгөөд баривчлагдсан хүмүүсийн дунд гурван эмэгтэй, хоёр гадаадын иргэн байжээ.


Мөн мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулсан этгээдүүд болон тэдний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг харьяа цагдаагийн газарт шилжүүлж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.


Пакистан улс мансууруулах бодистой тэмцэх шинэ бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу 2019-2021 онд мансууруулах бодис хураан авах ажиллагаа хоёр дахин нэмэгдсэн гэж Мансууруулах бодистой тэмцэх яамны нарийн бичгийн дарга Хумайра Ахмед лхагва гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ