Их Британи улс ирэх онд Украиныг сэргээх хурал зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-04 17:04:41

ЛОНДОН. /Zaobao/. Их Британи улс ирэх онд ОХУ-ын түрэмгийллийн улмаас учирсан хохирлыг нөхөн сэргээхэд нь туслах зорилгоор “Украиныг сэргээх хурал”-ыг зохиог байгуулна хэмээн тус улсын ГХЯ мэдэгдэв.


“Украиныг сэргээх хурал” даваа гарагт Швейцарийн Лугано хотод зохион байгуулагдах ба Украины төлөөлөгчид бусад улс орон, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй Украиныг хэрхэн сэргээн босгох асуудлыг хэлэлцэнэ.


Их Британи ирэх жилийн ээлжит хурлыг хамтран зохион байгуулахаар Украин болон бусад улстай хэлэлцэж байна.


Тус улсын Гадаад хэргийн сайд Элизабет Трасс мэдэгдэлдээ, “Бид дайны үед Украиныг дэмжихэд манлайлж байсан бөгөөд Украины Засгийн газрын сэргээн босголт, хөгжлийн төлөвлөгөөг цаашид ч дэмжин манлайлах болно” гэжээ.


Тэрбээр хэлэхдээ, Украин ОХУ-ын түрэмгийллээс сэргэлт авч, ардчилал дарангуйлагч хүчийг ялсаны бэлгэдэл болох юм гэв.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев болон ойр орчмын бүс нутгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг Их Британиас хүссэн гэж тус улсын ГХЯ мэдэгдсэн.


Түүнчлэн Их Британи улс санхүүгийн салбар дахь туршлагаа ашиглан Украинд хөрөнгө оруулагчдыг татахад туслахаа амалсан байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ