ӨВӨРХАНГАЙ: Эрт илрүүлгийн үзлэгт 4874 хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-08 15:55:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт 7-р сарын 1-ний байдлаар 4874 иргэн хамрагдаад байна. 5 хүртэлх насны 766, 6-17 насны 2510, 18-30 насны 623, 31-45 насны 413, 46-60 насны 351, 61-с дээш насны 211 иргэн хамрагдсанаас  92 иргэнийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлж, онош тодруулахаар илгээжээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оныг дуустал нийт хүн амын 40 хувь буюу 47100 иргэнийг зургаан төрлийн багц үзлэгт хамруулахаар төлөвлөсөн юм. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхдийн багцад 6300, 6-17 насны багцад 5884 хүүхдийг хамруулах бол 18-30 насны 23282 иргэнээс 9310, 31-45 насны 24697 иргэнээс 9870, 46-60 насны 18070 иргэнээс 7200, 61-ээс дээш насны 8536 иргэнээс 3400 иргэнийг тус тус хамруулна.

Холбоотой мэдээ